2019 ОНЫ ШИЛДЭГ АГЕНТЛАГААР УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС ТОДРОВ
2019 онд үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулан үр дүнд хүргэж, нийгмийн хариуцлага, үндсэн чиг үүргээ өндөр түвшинд хэрэгжүүлж “2019 оны Шилдэг агентлаг”-аар Улсын бүртгэлийн хэлтэс шалгарч 500 мянган төгрөг, дэд байрт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шалгарч 400 мянган төгрөгөөр шагнуулсан бол харьяа байгууллагаас аймгийн Нийтийн номын сан тэргүүн байрт шалгарч 500 мянган төгрөгөөр шагнагдлаа. Ажлын үзүүлэлт, үр дүнгээр Орон нутгийн өмчийн газар, Монгол туургатан театр тус тус дэд байрт шалгарч “Батламж”-аа гардан авлаа.