МОНГОЛЫН ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН НЭГДСЭН ХОЛБОО ТӨВ АЙМАГТАЙ ГЭРЭЭ ҮЗЭГЛЭЛЭЭ
Монголын Үйлдвэр технологийн паркийн нэгдсэн холбоо Төв аймагтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар хөдөө аж ахуйн төслүүдийг кластрын системеер цогцоор нь Төв аймгийн газар зүйн онцлогт тулгуурлан нэгдсэн системийг гаргахад томоохон түлхэц болох юм. Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрийг сааруулах, хөдөө аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргахад чухал нөлөө үзүүлэх юм.