Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 12 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

2019-12-05

     Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 05-ны 09.25 цагт сумын хуралдааны танхимд боллоо. Хуралдаанаар:
1.    Дархан сумын ИТХ, түүний Тэргүүлэгчдээс 2019 онд хийсэн ажлын тайлан мэдээлэл 
/ ИТХ-ын дарга Ж.Балжинням/
2.    Дархан сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, 2019 онд хийсэн ажлын тайлан, мэдээлэл
/Засаг дарга Б.Азжаргал/
3.    Дархан сумын 2019 оны төсвийн өр төлбөр барагдуулах тухай
/Засаг дарга Б.Азжаргал/
4.    Дархан сумын 2018 оны төсвийн гүйцэтгэл, Дархан сумын эдийн засаг, нийгмийн 2020 оны зорилт, төсвийн тухай /Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийсэн ажлын гүйцэтгэл, 2020 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээний тухай
/Засаг дарга Б.Азжаргал/
5.    Аймгийн Аудитын газраас Дархан сумын 2020 оны төсвийн төсөлд өгөх санал
/ИТХ-ын дарга Ж.Балжинням/
талаар тус тус хэлэлцлээ.
     Төлөөлөгчид  хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан өөрсдийн багт тулгамдаж буй асуудал, иргэд сонгогчдынхоо саналыг сумын Засаг даргад уламжлахын зэрэгцээ өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа өгч, хэлэлцсэн асуудлуудыг олон талаас нь хамтран ярилцаж  шийдвэр гаргалаа.  
     Хуралдааны эхэнд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням сумын ИТХ, түүний Тэргүүлэгчдээс 2019 онд хэрэгжүүлсэн ажлыг танилцуулсан бөгөөд  хэрэгжилт 93.82 хувь буюу 4,69 оноотой хэрэгжсэнийг “Хангалттай сайн” хэмээн дүгнэлээ.
     Мөн Дархан сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц,  2019 онд хийсэн ажлын тайланг Засаг дарга Б.Азжаргал танилцуулж биелэлт 96 хувь буюу 4,8 оноотой хэрэгжсэнийг “Хангалттай сайн” хэмээн хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүгнэлээ.
     Дархан сумын 2019 оны нэгтгэсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг 32,6 тэр бум төгрөг, Орон нутгийн төсвийн зарлагын гүйцэтгэлийг 4,6 тэр бум төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих зарлагын гүйцэтгэлийг 28,0 тэр бум төгрөг, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 885,6 сая төгрөг, 2020 оны сумын төсвийн нийт орлогыг 42,2 тэр бум төгрөг, Орон нутгийн төсвийн зарлагыг 5,4 тэр бум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих зарлагыг 498,7 сая төгрөг, сум хѳгжүүлэх санг 495,9 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 27,9 тэр бум төгрөгөөр тус тус баталлаа.




















ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%