Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН 15 ДУГААР ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2019-12-03

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар Хуралдаан өнөөдөр /2019.12.02/ 09:00 цагаас 85 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Б.Жавхлан, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Т.Ганболд, С.Ганзориг, Н.Чимэддорж нар сонгогдон ажиллалаа.
Тус Хуралдаанаар “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдээс 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”, “Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай”, “Нийтийн тээврийн хэрэгсэл /том оврын автобус/-ийн үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай тухай”, “Орон нутгийн өмчийн орон сууц, авто машины дулаан зогсоолын түрээсийн төлбөрийн жишиг үнэ тогтоох, гэрээ байгуулах эрх олгох тухай”, “Аймгийн 2019 оны төсвийн өр төлбөрийг барагдуулах тухай”, “Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөв батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.
Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар Хуралдаанаар  “Газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” асуудлыг хэлэлцүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2019.11.15/ баталсан.
Харин Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өгсөн чиглэлийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай холбоотой Засгийн газрын хуралдааны шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаанд бичил уурхайтай холбоотой шийдвэр гаргахгүй байх тухай” хүсэлт ирүүлсэн.
Үүний дагуу “Газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” асуудлыг Хуралдаанд оролцож буй нийт Төлөөлөгчдийн саналаар хойшлууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%