“ГАЗРЫН ӨГӨӨЖИЙГ ТҮГЭЭГЧИД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн хүрээнд газар тариалангийн салбартай амь амьдралаа холбож, өгөөж баян газрынхаа үр шимийг хүртэж, амжилт бүтээлийн эзэн болсон аваргууддаа хүндэтгэл үзүүлж, Батсүмбэр сумын ИТХ, ЗДТГазраас “Газрын өгөөжийг түгээгчид” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна.