Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"ИТХ-ын өдрүүд" Уньт багт боллоо

2019-11-12

Булган аймгийн ИТХ, Хутаг-Өндөр сумын ИТХ-ын Ажлын алба хамтран “ИТХ-ын өдрүүд”-ийг тус сумын Уньт багт зохион байгууллаа.

Уньт баг мянга гаруй хүн амтай, бага сургууль, хүний эмчийн салбартай, Булган-Мөрөнгийн чиглэлийн автозам дайран өнгөрдөг жижигхэн суурин юм. Их булаг буюу сахарын рашаан тус багийн нутаг дэвсгэрт байдаг учир сүүлийн жилүүдэд аялагч, амрагчдын урсгал нэлээд нэмэгдсэн байна.

“Хурлын өдрүүд” ажлыг тус сумын ИТХ-аас уламжлал болгон зохиодог “Төлөөлөгчийн нэг өдөр” сэдэвт үйл ажиллагаатай хамтган зохион байгуулж, ИТХ-ын төлөөлөгчийн тайлан, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат:

- Уньт баг хол ойрын хүмүүсийн дайран өнгөрдөг баг учир суурин газрын гэрэлтүүлэг, хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний материаллаг баазыг нэмэгдүүлэх бодлого баримтална гэлээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга болон тус багаас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид энэ ажилд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%