Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Байгаль эх-хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг манай аймагт боллоо

2019-11-12

Энэ оны байдлаар Бүрэгхангай, Дашинчилэн, Сайхан зэрэг 11 сумын нутаг дэвсгэрт 71 аж ахуйн нэгж 35,6 мянган га талбайд ашиглалтын, 50 аж ахуйн нэгж 139,9 мянган га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагаас 14 аж ахуйн нэгж олборлолтын үйл ажиллагаа тогтмол явуулж байна гэж аймгийн Засаг дарга З.Батзориг мэдээллээ.

“Эрс шинэчлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхбат хэлэлцүүлгийг удирдан чиглүүлж, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын бодлогын зөвлөлийн гишүүн Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар илтгэл, мэдээлэл тавилаа.

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч, Бүрэгхангай, Дашинчилэн, Сайхан сумын удирдлага, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтэн, зарим уул уурхайн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд оролцлоо.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Эрдэнэбат, Д.Мэндсайхан, Д.Зоосүрэн, ИТХ-ын төлөөлөгч Н.Эрхэмбаяр, Д.Луттөмөр нар оролцож санал бодлоо илэрхийлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%