Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР”-2019 НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019-11-06

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь салбарынхаа тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан хамтран ажиллах гэрээ байгуулсан аж ахуйн нэгж болон холбогдох сумдын Засаг даргын тамгын газартай хамтран аян өрнүүлэн, батлагдсан хөтөлбөрийн дагуу нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил "Дэлхийн чанарын өдөр"-ийг тохиолдуулан Төв аймгийн хууль хяналтын байгууллагууд, Лүн сумын ЗДТГ-тай хамтран Аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Лүн суманд "Нээлттэй хаалганы өдөрлөг"ийг зохион байгуулжээ. Энэ хүрээндээ Лүн сумын худалдаа, нийтийн хоолны нийт 20 газрыг тохирлын үнэлгээнд хамруулж 8 худалдаа, 4 нийтийн хоолны газарт тохирлын гэрчилгээ олгосон бөгөөд тус сумын худалдаа, нийтийн хоолны газрууд, төсвийн байгууллагуудад (сургууль, цэцэрлэг, эмнэлэг) ашиглагдаж байгаа нийт 31 жинг шалгаж баталгаажуулсан байна. Мөн баталгаажуулалтын үйл ажиллагаа болон эрх зүйн шинэчлэлийн талаар, шинээр батлагдсан Жижиглэн худалдааны газар түүний үйлчилгээ Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4946:2019 Стандартын талаар нийт 140 иргэнд мэдээлэл олгох сургалт хийжээ. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр сумын хэмжээнд чанартай үйлчилгээ үзүүлж байгаа “Мөнх Их Мандал” ХХК Э.Баасансүрэнгийн “Мандал” ресторанд шагналыг нь гардуулан өгчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%