Эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийг 2018-2021 онд Өмнөговь аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Булган, Номгон, Гурвантэс хүн ам ихтэй сумдад ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ байгуулахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр сум орон нутгийн залуучуудын идэвхи, оролцоог сайжруулах, бие биенээсээ харилцан туршлага судлах нөхцөл боломж нэмэгдэх юм.
Эх сурвалж: Өмнөговь аймаг