Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ НЭРЭМЖИТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2019-10-24

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооны 2019 оны төлөвлөгөөний хүрээнд тус хорооны нэрэмжит “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албатай хамтран аравдугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа. 
“Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч Г.Бадамгарав, гишүүн, Төлөөлөгч Ж.Алтантуул, С.Мөнгөнсар, Б.Насанбат, Д.Нэмэхбат, Ж.Чимэдцогзол, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, төлөөлөгч Ж.Оюунцэцэг, С.Отгонсүрэн, Б.Мөнхбат, Д.Мөнхчулуун Б.Цогзолмаа, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал болон хурлын ажилтан, албан хаагчид оролцлоо.

Өдөрлөгийн арга хэмжээг Нийгмийн хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Г.Бадамгарав нээж, хурлын хорооны гишүүн, Төлөөлөгч Ж.Алтантуул “Эрүүл мэнд ба тулгамдсан асуудлууд”, Д.Нэмэхбат “Эрүүл мэндийн үндэс” сэдвүүдээр тус тус танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өглөө. 
Мөн өдөрлөгийн үеэр 34 хүнд сахар, өөх тосны шинжилгээ хийж, мобайл технологиор зүрх, судасны даралтыг хэмжиж, зөвлөгөө өгөв. 
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО

























ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%