Төв аймгийн Аргалант сум энэ онд үр тариа 4197 га, улаан буудай 3800 га, овъёос 350 га, шар будаа 10 га, халтар арвай 37 га, тосны ургамал 981 га, ногоон тэжээл 1415 га-д тариалалт хийсэн бөгөөд улаан буудай 140 га-д ангилан хадалтаа хийж эхэлжээ. Ургац хураалтын урьдчилсан балансаар ногоон тэжээл 580 гад ангилан хадалт хийж, 315 га-гаас 370 тонн буюу 13 мянган боодлыг хураан авах бол үр тарианы хувьд нэг га-гаас 12 центр улаан буудай хураан авахаар тогтоожээ. Сумын хэмжээнд 7 аж ахуйн нэгж, 24 иргэн тариалалт хийсэн байна.
Харин 2019-2020 онд төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Аргалант-Илч” УҮГазар болон худгийн засвар, арчлалтыг хийж 1500 тонн нүүрс татах ажлыг гүйцэтгэжээ. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн 23 сая төгрөгийн хөрөнгөөр ЕБСургуулийн хичээлийн байранд засвар хийж, хуучны модон цонхыг вакум цонхоор сольж өвөлжилтийн бэлтгэл ажлын ханган ажиллаж байна.