Аймгийн ИТХ-ын хуралдаан ирэх Баасан гарагт болно
Булган аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит бус XIII хуралдаан ирэх Баасан гарагт буюу 2019 оны есдүгээр сарын 27-ны өдөр Булган суманд болно. Тус хуралдаанаар аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсөвт өөрчлөлт оруулах, аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө батлах тухай асуудал хэлэлцэх юм.