Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“АХМАД НАСТАН-ХЭРЭГЛЭГЧ” АЯН ЭХЭЛЛЭЭ

2019-09-19

Дархан-Уул аймагт 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 10,1 хувь буюу 10554 ахмад настан байна гэсэн судалгаа байдаг. Үүнээс 7394 нь 55-аас дээш насны эмэгтэй, 3160 нь 60 аас дээш насны эрэгтэй ахмад настан байна.
Үйлчилгээний байгууллагууд ахмад настнуудад бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг дутуу өгөх, тайлбарлаж өгдөггүй зэргээс үүдэн ахмад настнуудын хувьд бараа, бүтээгдэхүүн худалдан авах, үйлчилгээний явцад хэрэглэгчийн эрх ашиг нь зөрчигдөх явдал байсаар байна.
Иймд Монгол улсын шадар сайдын баталсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Ахмад настан- Хэрэглэгч”-ийн эрхийг хамгаалах аяныг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртлэх хугацаанд зохион байгуулахаар болжээ.
Тус аяны ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГазар, аймгийн Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл, Ахмадын хороо ажиллаж байна.
Аяны хугацаанд Ахмад настны тухай хууль, тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт, ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, халамж, хөнгөлөлт, үйлчилгээний чанар хүртээмж, нийтлэг эрх ашиг, эрүүл мэнд, аятай тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр сургалт мэдээлэл хийх юм байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд ахмад настнуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, аяны эцэст ажлаа тайлагнах юм байна.
Ахмадын баярыг угтан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг ахмадаа хүндэтгэсэн ажил, үйлчилгээ явуулж тухайн салбар, үйл ажиллагаанд ахмад настны өмнө тулгамдаж буй асуудлыг бодитойгоор шийдвэрлэн АХМАДУУДДАА БЭЛЭГ БАРИХ-ыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%