Аймгийн гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлаас
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбат нар БНСУ-ын Пёнтак хотод зочилж хотын захирагч Жан Чан Сунтай уулзан аймаг хотын харилцаа хамтын ажиллагаа болон бүхий л салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн энэ үеэр Пёнтак хотын номын сангаар зочилж номын сангийн удирдлагуудтай уулзсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболдын санаачилгаар БНСУ-ын Пёнтак хотын хөрөнгөөр хийгдэх Төв аймгийн нийтийн номын сангийн засвар шинэчлэлийн хөрөнгийн асуудлыг баталгаажуулан уг ажлыг эхлүүлэхээр боллоо.