Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЦЭМЦГЭР САЙХАН НААДАХЫГ УРИАЛЛАА

2019-07-09

Аймгийн баяр наадмаар “Цэмцгэр Монгол Наадам” үйл ажиллагааг “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр” ТББ-аас санаачлан Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж ирсэн.

7 дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөж буй “Цэмцгэр Монгол Наадам”-ын талаар 2019 оны 07 дугаар сарын 08-нд зохион байгуулагчдын зүгээс хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлэл хийлээ.

Жил ирэх бүр Дарханчууд, наадамчин олны дунд хүрээгээ тэлж, хүндлэлийг хүлээсээр буй тус арга хэмжээг энэ жил JCI Дархан салбар, Худалдаа Хөгжлийн банк, МCS кока кола компаниуд ивээн тэтгэж Урбан жинс, Сан-Оргиу ХХК, МВМ зочид буудал, сайн дурын ажилтнууд зохион байгуулалтад хамтран ажиллана. Мөн алс холын Бүгд Найрамдах Солонгос Улсын Кванжоу хотын Их сургуулийн оюутан залуус ирж оролцож байгаагаараа онцлог юм байна.
Аян хүрээнд “Хогийг хогийн саванд нь” уриан дор үйлчилгээ явуулж буй ААН-үүдэд стандарт хогийн савыг байрлуулахыг уриалж, хогийн савны хүртээмж байрлах цэгүүдийг хангалттай байлгахад анхаарна.

Мөн “Сан-Оргиу ХХК “Нэг хог-Нэг амттан” аян өрнүүлж хогоо хогийн саванд ангилж ялган, хаясан тохиолдолд амттанаар урамшуулах, сугалааны тохирлоор хамтрагч байгууллагуудын гарын бэлгүүдээс бэлэглэх, хог ангилан ялгалтын заавар зөвлөмжүүдийг өгөх зэрэг олон сонирхолтой ажлуудыг хийх ажээ.

Анх зохион байгуулагдаж байхдаа наадамчин олны тарьсан хогийг түүхэд хамгийн их цагийг зарцуулдаг байсан бол жил ирэх бүр наадамчин олны ухамсар, соёл нэмэгдсээр одоо хогоо хогийн саванд хийх уриалгыг дэвшүүлж, хотын соёлыг түгээх, үүргээ мэддэг иргэдийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллах болно гэж зохион байгуулагчид онцолж байв. Тэд залуучуудынхаа санал санаачилга, урам зоригийг нь дэмжиж Цэмцгэр сайхан наадахыг нийт Дарханчууд, түмэн олондоо хандан уриаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%