Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2019-07-03

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл манай аймагт 3 дах жилдээ явагдаж байна. Залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, Шилдэг бизнес санаануудыг шалгаруулж гарааны бизнесийг дэмжих зорилготой энэхүү төслийн бүртгэл манай аймагт 2019 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрийг хүртэл явагдсан. Тус бүртгэлд нийтдээ 150 орчим залуус бүртгүүлсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн оролцогчид 54-н цагийн сургалтад хамрагдаж эхэллээ. Шинэ шинэлэг санаагаа уралдуулан өөрийн гэсэн бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй 15-34-н насны бүхий л залуус энэхүү төсөлд хамрагдсан бөгөөд нийтдээ 15 багт тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй барьцаагүйгээр олгох юм. Залуус сургалтдаа хамрагдсаны дараагаар өөрсдийн бичсэн төслөө танилцуулж шалгаруулалтад оролцоно. Энэхүү арга хэмжээ нь залуучуудыг гарааны бизнес эрхлэх, бүтээлч сэтгэхүйтэй болгох, сурган хүмүүжүүлэх, онолоор эзэмшсэн мэргэжлээ практикт турших, өөрийгөө илэрхийлэх, санаагаа хөгжүүлэх, бүтээгдэхүүнээ борлуулах, бизнесээ төлөвлөх, амжилтын төлөө тэмцэх зэрэг олон талын ач холбогдолтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%