Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БНСУ-ЫН КЕНГИ АЙМГИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАВ

2019-07-02

     Дархан-Уул аймгийн ИТХ, Кёнги аймгийн Хурал хооронд найрсаг харилцаа тогтоосны 5 жилийн ойг тохиолдуулан Кёнги аймгийн Хурлын Барилга, тээврийн хорооны гишүүн, Дархан-Уул аймгийн Найрамдлын бүлгийн дарга Шю Хён Рюр, дэд дарга Жон Дэ Вүн нараар ахлуулсан найрамдлын бүлгийн гишүүд манай аймагт /2019.07.1-3/ айлчилж байна.
     БНСУ-ын Кенги аймгийн зочдыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид хүлээн авч, хүндэтгэлийн уулзалтыг өнөөдөр /2019.07.01/ зохион байгууллаа.
     Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ 2014 онд Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Кёнги аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хооронд байгуулсан найрамдалт харилцааны санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажлууд, хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг зочдод танилцуулсан юм.
     Мөн Дархан-Уул аймгийн болон ИТХ-ын танилцуулга болон 2 орны хоорондын найрамдалт харилцааны түүхэн үйл явдлын талаар танилцуулж, мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санал солилцсон юм.
     Аймгийн Засаг дарга С.Насанбат Кенги аймгийн Хурлын Найрамдлын бүлгийн гишүүдэд хандаж, өндөр ашиг шим бүхий МАА-н салбар, тэр дундаа манай аймагт байгуулахаар төлөвлөж буй Арьс шир боловсруулах цогцолбор үйлдвэрт тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт хийх, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, боловсон хүчнийг мэргэшүүлэх, Дархан-Уул аймгийн иргэдийг тус аймагт ажиллах эрхзүйн орчныг бүрдүүлэх зэрэг саналыг гаргаж, бизнесийн болон аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
     Өнгөрсөн хугацаанд Кёнги аймгийн хурлын болон найрамдлын бүлгийн төлөөлөгчид тус аймагт албан ёсны 5 удаагийн айлчлалыг хийсэн бөгөөд мөн манай аймгийн төлөөлөгчид 3 удаа Кёнги аймагт албан ёсны айлчлал хийжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймгаас өнгөрсөн хугацаанд 2 галын машин, 6 түргэн тусламжийн авто машиныг манай аймгийн Эрүүл мэнд, Онцгой байдлын газарт хандивлаж, 180 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Од” цогцолбор сургууль, “Монгол-Оюу” сургуулиудад Ухаалаг ангийг байгуулсан байна.
     Мөн Дархан-Уул аймгийн зүгээс Кёнги аймгийн Үндэсний дуу, хөгжмийн чуулгын уран бүтээлчдийг урьж Монгол үндэсний их баяр Наадмаар /2018.07.10/ “Найрамдал” урлагийн тоглолтыг зохион байгуулж байсан юм.

Эх сурвалж: Дархан-Уул Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%