Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

2019-06-26

     Дархан-Уул аймаг 2017 онд "МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ", 2018 онд "МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АЙМАГ"-аар тус тус шалгарсан. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат /2019.06.26/ Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын  газар, Залуучууд театрын албан хаагчидтай уулзалт хийж #ТАЛАРХАЛ гардууллаа.

      Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын 4 мянга гаруй албан хаагчдын оруулсан хувь нэмэр их гэдгийг аймгийн Иргэдийн хурлын дарга онцлоод цаашид амжилтаа бататган, ард иргэдийнхээ төлөө илүү хариуцлагатай хичээн ажиллахыг хүссэн юм.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%