Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Өм.Номгон сум:" Хүслийн цагаан уул" хайрханыг тахилаа

2019-06-25

Номгон сумын Дэрсэнэ-ус багийн нутаг дэвсгэрт байдаг "Хүслийн цагаан уул" хайрханыг нутгийн ард иргэдийн хүсэл зорилго, Улаанбаатар хот дахь Номгон сумын нутгийн зөвлөлийн санаачлагаар 2019.06.24-ний билэгт сайн өдөр тахиж, Ногоон дарь эх бурханыг залан энэхүү уулын дуу,түүхийг сийлбэрлэсэн чулуун самбарыг байрлуулж, хайрхан уулын магтаалыг хайлж, "Түмэндэмбэрэл сан"-г уншиж уул хайрханы тахилгын бусад олон зан үйлийг үйлдлээ. 
Тахилгын ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн,Ардын жүжигчин , төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэн, Л.Ганпүрэв, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд асан, гавъяат хуульч Ц.Шаравдорж, Монголын Зохиолчдын холбооны ерөнхийлөгч, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч, яруу найрагч, Ж.Цэнджав, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Ж.Чулуунбаатар, Номгон сумын Засаг дарга Ц.Буяндэлгэр, Монгол Улсын начин Б.Сумъяа, Улаанбаатар хот дахь Номгон сумын нутгийн зөвлөлийн удирдлагууд, Хилийн цэргийн дугаар ангийн хамт олон, сумын албан байгууллагын дарга эрхлэгчид болон бусад албаны хүмүүс, малчид, иргэд зэрэг нийт 300 гаруй сүсэгтэн олон, иргэд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%