Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГУРВАН ӨРХӨД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛЛАА

2019-06-24

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, “Жам Ун Монгол” ХХК-ийн захирал Пак Ин Сү нарын байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, “Жам Ун Монгол” ХХК-тай хамтран хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгууллаа. 
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Жам Ун Монгол” ХХК-аас Чингэлтэй дүүргийн амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой  3 өрхөд 5 ханатай өргөө цагаан гэр бэлэглэж, 50 иргэнд тусламжийн бараа гардуулсан юм. Мөн санамж бичигт тусгасны дагуу “Солонгосын Шүдний Эмч Нарын Холбоо”-ноос  дүүргийн 7-19 дүгээр хороодын 2-15 насны хүүхдүүдэд шүдний үзлэг оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүйгээр хүргэх үйл ажиллагаа өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл  үргэлжлэх юм. 















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%