Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"ХҮҮХЭД БҮХЭН ТЭГШ ЭРХТЭЙ”

2019-06-19

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зургаадугаар сарыг Нийгмийн халамжийн тухай хуулийг сурталчлан таниулах сар болгон зарласантай холбогдуулан 2 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан "Хүүхэд бүхэн тэгш эрхтэй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 
Нийгмийн халамжийн тухай хууль, төрөөс баримтлаж буй бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой "Хүүхэд бүхэн тэгш эрхтэй” сэдэвт тус сургалтад дүүргийн 1, 2 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний асран халамжлагчид оролцов.  
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа, төрөл, хамрах хүрээний талаарх мэдлэг, мэдээллийг хорооны Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн Г.Наранцэцэг, “Хүүхдийн эрх, хамгааллийн тухай ойлголт”,  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээ ба тэдэнтэй хэрхэн харилцах тухай” сэдвээр 18 дугаар хорооны ИНХ-ын дарга бөгөөд “Аз жаргалтай хүүхэд, ерөөгдсөн гэр бүл” ТББ-ын тэргүүн Ч.Ариунчимэг мэдлэг, мэдээлэл олгов.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%