Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА НИЙГМИЙН ХАЛАМЖ” –ИЙН ТАЛААР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

2019-06-20

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 6 дугаар сарыг, Нийгмийн халамжийн тухай хууль сурталчлан таниулах сар болгон зарласантай холбогдуулан дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимын ажилтнаас санаачлан “Хөдөлмөр эрхлэлт ба Нийгмийн халамж” сэдэвт үйл ажиллагааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 11 дүгээр хороо хариуцсан мэргэжилтэн Б.Саруулзаяатай хамтран зургаадугаар сарын 19-ний өдөр тус хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. 
Үйл ажиллагааг хорооны Засаг дарга Д.Уянга нээж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 11 дүгээр хороо хариуцсан мэргэжилтэн Б.Саруулзаяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээнээс иргэдэд үзүүлэх  68 төрлийн тэтгэвэр тэтгэмж, тусламж дэмжлэгийн талаар, Ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн Б.Анхбаяр зарлагдаж буй төсөл хөтөлбөр, ажлын байрны зарын талаар тус тус мэдээлэл хийв. 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%