Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ ДЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2019-06-20

     Монголын нутгийн удирдлагын холбооноос Дархан сумын багуудын ИНХ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн хороодын ИНХ-ын дарга, Тэргүүлэгчидтэй туршлага солилцох уулзалтыг Дархан хотод зохион байгууллаа. Уулзалтанд Монголын нутгийн удирдлагын холбооны ажлын албаны дарга П.Янжинлхам, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Хууль,  эрх зүйн хэлтсийн дарга Т.Алтанцоож тэргүүтэй хороодын ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид оролцлоо.
     Уулзалтын эхэнд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж,  энэ удаагийн хамтарсан сургалт ИНХ-ын дарга нарыг чадваржуулах, иргэдээ идэвхжүүлэх, тэдний оролцоог  хангах арга хэлбэрт суралцах, сайн туршлагаа солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, баг, хороодынхоо ИНХ-ын үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, туршлага солилцох уулзалт, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Үүний дараа хоёр тал ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдээ танилцуулав.
     Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ИТХ, түүний сайн туршлагын талаар, Малчин багийн ИНХ-ын дарга О.Адьяа багийн хэмжээнд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн шинэлэг ажлуудын талаар,  5 дугаар багийн Засаг дарга, сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Оюунчимэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багаас хэрэгжүүлж буй шинэлэг ажлуудаа тус тус танилцууллаа. Хийгдсэн мэдээллүүдтэй холбогдуулан асуулт хариулт өрнүүлэв. Мөн Дархан сумын 1, 2, 3, 13 дугаар багийн ИНХ-ын багуудын төвөөр зочиллоо.
     Энэхүү уулзалтыг Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд  хоёр талын ИНХ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын туршлагаа хуваалцах таатай боломжийг олгосон уулзалт болсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%