Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН 4, 5, ӨРГӨӨ, МАЛЧИН БАГИЙН ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-06-13

     Дархан сумын ГХУСАЗСЗөвлөлөөс санаачлан Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагтай хамтран 1-16, Малчин Өргөө багийн иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр 4, 5, Өргөө, Малчин багийн 90 гаруй иргэнд тус сургалтыг хийлээ.
     Сургалтаар тухайн багууд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж, мэдээллийг 5 дугаар багийн хэсгийн байцаагч Г.Анхбаяр хийсэн бол, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудын талаар ерөнхий ойлголт, хуулиудын холбогдох заалтыг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагын талаар  Прокурорын газрын хяналтын  прокурор Э.Улаанаа, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, түүнийг хэрэглэх, хэвшүүлэх асуудлаар ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил оролцооны мэргэжилтэн Б.Дулам, ажилтан Б.Дөлгөөн мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо нээлттэй солилцсон юм.  
     Энэхүү сургалт нь иргэдэд шинэчлэгдсэн хууль тогтоомж болон гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн  талаар үнэн зөв, бодитой мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 12-оос 21-ний өдрийг хүртэл бүх багуудад үргэлжлэн хийгдэх юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%