Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТАВ ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ

2019-06-10

     Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь том шалтгаан болсон хавдар өвчин аюулын харанга дэлдээд байна шүү гэх сануулгыг өгч, урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл олгох, зорилтот бүлгийн иргэдийг цогц үзлэг шинжилгээнд хамруулах, үндэсний хэмжээний аян өрнүүлэх ажлыг Хаан банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Хаан банк сан, Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран энэ онд ес дэх жилдээ хэрэгжүүлж байна.
     Тус аяныг энэ жил нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс салхийг нь хагалж, өнгөрсөн сард    Хан-Уул дүүрэгт нээж 1.200 гаруй иргэнийг хамруулсан байна.
     Харин өнөөдөр /2019.06.10/ Дархан-Уул аймагт тав хоногийн турш үргэлжлэхээр нээлтээ хийлээ. Аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг шинжилгээнд хамруулж, олон нийтэд мэдлэг мэдээлэл олгон, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах ажлыг Эрүүл мэндийн 2 дугаар төвд хийнэ.
     Аяны багийнхан өнгөрсөн найман жилийн хугацаанд 70 мянга гаруй км зам туулан Монгол орны өнцөг булан бүрт хүрч 120 мянга гаруй иргэнийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц оношилогоонд үнэ төлбөргүй хамруулж 600 орчим иргэнд яаралтай мэс ажилбар хийсэн байна. Мөн 10.000 гаруй эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ.
     Аяныг хамтран хэрэгжүүлэгч Хаан банк сангийн хувьд өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлжээ. Мөн орон нутгийн 2700 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээсэн байна.
     Хавдрын эсрэг үндэсний аяны дараагийн зогсоол Хөвсгөл аймаг бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 17-ноос тав хоногийн турш эмч нарын баг тус аймагт ажиллах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%