Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС 2019 ОНД ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2019-06-03

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн 7 дугаар хорооны Ахмадын зөвлөл, хорооны ажилтан албан хаагчид мөн 173, 245, 31, 124,258 дугаар цэцэрлэгийн багш ажилчидтай  уулзлаа. Уулзалтаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх, Соёл, спорт, Эрүүл мэнд,  Боловсрол, Дэд бүтэц – авто зам, Дэд бүтэц – цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх - хяналттай орчин, агаар, хөрсний бохирдол бууруулах гэсэн сэдвийн хүрээнд 2019 онд хийгдэх бүтээн байгуулалтын онцлох ажлуудаа дэлгэрэнгүй танилцуулж тэдний саналыг сонсов. 

Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурдхад : 
Дүүргийн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард  “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”-ыг барьж ашиглалтад оруулснаар дүүргийн 70 гаруй мянган хүүхдийг  усан бассейнд үнэгүй сэлж сургахаас гадна Хокей, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, гимнастик, самбо, жүдо, тэеквондоогоор хичээллэх бүрэн боломжтой болно. 
 “Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан.
 Мөн Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 

“Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах
117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулах
13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх,  “Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо”, Сэлбэ дэд төвийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%