Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2019-05-29

     Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн ээлжит хурал 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр боллоо. Хурлаар:
•    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын  мэдээлэл
•    Зөвлөлийн 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах талаар тус тус хэлэлцэж, Зөвлөлийн гишүүд асуулт асууж, хариулт авч, харилцан санал бодлоо солилцлоо.
     2019 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар  Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор баталсан “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдийг болзошгүй гамшгаас хамгаалах, хариу арга хэмжээ авах мэдээ мэдээллээр хангах зорилгоор Онцгой байдлын газрын даргын баталсан “ПИЙШИН ЗУУХНЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА”,  “ЦАГААН САР”, “ГЭР ХОРООЛЛЫН ЦАХИЛГААН АШИГЛАЛТЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” зэрэг нэгдсэн арга хэмжээний хүрээнд ГТУА-22, 54, 55 дугаар ангийн алба хаагчид Дархан, Шарын голын сумдад ухуулга сурталчилгааг зохион байгуулахад  нийт 4955 айл өрхийн 12113  иргэн хамрагдаж 731 зөрчил  илрүүлэн 8 зөрчлийг газар дээр нь  арилгуулан үүрэг өгч  ажилласан байна.
     Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс 2019 онд  Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр 12 ажил, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар 14 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний дагуу Зөвлөлийн гишүүдэд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, 06 дугаар сарын 20-ны дотор тайлан мэдээллээ ирүүлэх талаар үүрэг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%