Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ХҮҮХДҮҮДЭЭ СОНСЪЁ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2019-05-28

     Гэр бүлийг дэмжих жилийн хүрээнд Дархан сумын 5 дугаар багаас санаачлан тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Хүүхдүүдээ сонсъё” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
     Уг зөвлөгөөн нь төгсөх ангийн сурагчдын санаа бодлыг сонсох, хамтран ярилцах, гэр бүл, амьдарч буй орчинд  тулгарч буй бэрхшээл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудад сурагчдын саналыг авах зорилготой юм.
     Зөвлөгөөнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар хамтран оролцож байгаа бөгөөд 5 дугаар багт аймаг, орон нутаг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажил, хамтарсан багийн үйл ажиллагаа, хүүхдэд чиглэсэн ажлуудын талаар багийн Засаг дарга Б.Оюунчимэг мэдээлэл хийж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%