Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​“МОНГОЛ БАХАРХАЛ” ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ 7 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-05-25

Соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэг соёлыг төлөвшүүлэх, үндэсний өв, соёл, орчин цагийн хотын соёлыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор “Бид сайн сайханд дагуулна” уриатай “Чингэлтэй фестиваль” арга хэмжээг Чингэлтэй дүүрэг, Монгол улсын Соёл, урлагийн их сургуультай хамтран 7 дахь жилдээ “Монгол бахархал” сэдвээр энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа. 
Арга хэмжээг нээж дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар соёлын наадамд оролцож буй иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ.  

Соёлын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин Сайд Хатагтай Доан Тхи Хыөнг болон гадаад, дотоодын харилцаа, хамтын ажиллагаат хот дүүрэг, олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо. 
Энэ жилийн фестиваль нь “Монгол бахархал” сэдвийн хүрээнд Монгол үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэгслийг бүрнээр нь таниулан уламжлалт ёс, заншил, хувцас, эдлэл, соёлын өвийг орчин үеийн их хотын соёлтой хослуулан хүүхэд багачуул залуус, иргэд, жуулчдад таниулан түгээн дэлгэрүүлж байгаагаараа онцлог байлаа. 

Фестивалийн үеэр Соёл урлагийн их сургуулийн авьяаслаг оюутнууд, цэцэрлэгийн багачууд, сурагчид, мэргэжлийн урлагийн байгууллагуудын тоглолтууд, иргэдийн парад жагсаал, орчин үеийн гудамжны бүжгийн тулаан, залуусын чөлөөт уран бүтээлийн үзүүлбэр, спортын тэмцээн уралдаан, хөгжөөнт тэмцээн, дүрслэх урлаг, гар урлалын үзэсгэлэн, үсчин гоо засалчдын мэргэжлийн шоу үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, тоглоомын үйлчилгээ зэрэг олон талт үйл ажиллагааг бүтэн өдрийн турш хотын гудамжиндаа зохион байгууллаа. 






















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%