Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2019-05-21

     Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2019 оны 05 дугаар сарын  20-ны өдрийн  16.00 цагт  боллоо. Хуралд Тэргүүлэгчид 100 хувийн ирцтэй оролцов.  
     Тэргүүлэгчдийн хуралд Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал дараах асуудлуудыг танилцууллаа. Үүнд:
1.    Дархан сумын 2019 оны төсвийн өр төлбөрийг барагдуулах тухай
2.    Дархан сумын зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
3.    Дархан сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг танилцуулж, Тэргүүлэгчид асуулт тавьж, хариулт авч, хэлэлцүүлж буй асуудлуудтай холбогдуулан санал бодлоо илэрхийлэв.
     Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т “Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон” гэж заасны дагуу “Дархан сумын 2019 оны төсвийн өр төлбөрийг барагдуулах тухай” төслийг Засаг Дарга Б.Азжаргад танилцуулж, Дархан сумын ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг Тэргүүлэгчид дэмжив.
     Дархан сумын зарим газрын ургамал, гол, усны нөөц газар болон байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах зорилгоор Дархан сумын нутаг дэвсгэрийн 3 байршилд, тухайлбал Малчин багийн Хараа голын эрэг орчмын 1883 га, 5 дугаар баг, Малчин багийн Хөтөл хорооллын урд хэсгийн 16.4 га, 8 дугаар багийн Нарантолгойн 39.4 га газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг Тэргүүлэгчид санал нэгтэй хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.
     Тэргүүлэгчид Дархан сумын 2019 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх 3, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх 2 га газрыг тодотгох асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлж , тодотгохоор боллоо.
     “Иргэдийн оролцоо, хөгжлийн түлхүүр” ТББ-аас санаачлан дархан сумын 15 дугаар багийн иргэдийн дэмжлэгтэйгээр “Шинэ гудамж-1” төслийг 2013-2016 онд, “Шинэ гудамж-2” төслийг 2017 онд, “Шинэ гудамж-3” төслийг 2018 оны 06 сараас хэрэгжүүлж эхэлсэн.  
     Энэхүү төслийн хүрээнд Дархан сумын 15 дугаар багийн Нисэхийн 7 дугаар гудамжинд амьдардаг иргэд, “Иргэдийн оролцоо, хөгжлийн түлхүүр” ТББ-аас санал гаргаж тус гудамжийг “БНСУ-ын Инчоны их сургуулийн нэрэмжит” болгуулах саналыг Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ирүүлсэн. Тус саналыг БНСУ-ын Инчоны их сургуулийн захиргаанд хүргүүлсэн бөгөөд сургуулийн Ерөнхийлөгч Др. Чон Донг Сун бидний хүсэлтийг хүлээн авч, дэмжсэн хариугаа албан ёсоор ирүүлсэн.
     Иймд Дархан сумын 15 дугаар багийн “Нисэх”-ийн 2,3 дугаар гудамжийг  БНСУ-ын Инчоны их сургуулийн нэрэмжит болгох  тухай асуудлыг Дархан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч  Б.Батзул танилцуулж, Тэргүүлэгчид тухайн асуудлыг олон талаас нь авч хэлэлцэн, БНСУ-ын Инчоны их сургуулийн нэрэмжит гудамж болгохоор тогтож, хаягжуулах ажил зохион байгуулахыг сумын Засаг Даргад үүрэг болголоо.
     Төрийн дээд одон медальд нэр дэвшүүлж ирүүлсэн 33 иргэний материалтай танилцаж дэмжин, аймгийн Засаг даргад уламжлахаар тогтов. 

Дархан сумын ИТХ-ын ажлын алба
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%