Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

САЙХАН-ОВОО СУМАНД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.СҮХБААТАР АЖИЛЛАЛАА.

2019-05-07

Тогтвортой амжиргаа-3 төслийн хүрээнд Сумдын отрын бүс нутагт нутаглаж буй малчид олон нийтэд ОНХС-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сайн туршлага нэвтрүүлэх, мэдээлэл хүргэх, газар дээр нь нөхцөл байдалтай танилцах ажлаар Сайхан-Овоо сумын 4 багт  ажиллаад ирлээ. Тус арга хэмжээнд 4 багийн 240 гаруй малчид оролцож аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа , ТА-3 төслийн хэрэгжилт,  аймгийн ИТХ-ын  болон аймаг сумын ОНХС-ын хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалтын  ажил, ОНХС-ын үйл ажиллагаанд иргэд олон нийт санал өгөх, саналаа эрэмбэлэх, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хэрхэн яаж хяналт тавин оролцох талаар  аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ын  дарга А.Ганбат, ТА-3 төслийн аймгийн зохицуулагч Б.Энхтүвшин, Сайхан-Овоо сумын Засаг дарга Түвшинбаатар болон ЗДТГ-ын удирдлага мэргэжилтэнгүүд мэдээлэл хийлээ. Мөн энэ ажлын хүрээнд өмгөөлөгч Чимэддулам иргэдэд хуулийн зөвлөгөө өгч,  Нэгдсэн эмнэлгийн их эмч Т.Бямбацэрэн, Б.Одончимэг нар малчдад эрүүл мэндийн үзлэг хийж , Дуурьсал хамтлагын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.  Арга хэмжээний үеэр 2020 онд аймаг сумдын ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээс авч, нийгмийн даатгалын байцаагч , иргэний бүртгэлийн мэргэжилтэн , сумын хэсгийн байцаагч, цагдаа нар малчдад гарын авлага , зөвлөмж сэрэмжлүүлэг тараан  зөвлөгөө өгч ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%