Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Иргэдээ сонсоё” хэлэлцүүлэг Дархан сумын 7 дугаар багт болов

2014-12-01



     Дархан сумын 7 дугаар багт ээлжит хэлэлцүүлэг болж өндөрлөв. “Иргэдээ сонсоё” хэлэлцүүлэгт Аймгийн Иргэний танхимын дарга Л. Гүнчин Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар , тус багийн Засаг дарга Ч. Цэрэннадмид нар оролцлоо. Хэлэлцүүлэгт 40 орчим иргэд оролцож тус багт тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо солилцсон юм.Тус багийн тухайд гэр хороолол доторх замыг засварлах хэрэгтэй гэж дийлэнх иргэд хэлэв. Учир нь : Дархан сумын 7 дугаар баг Замчин, Түлээт, Толгойт хэсгийн иргэд нийтийн тээврийн асуудал хүнд. Таксины жолооч нар зам муутай гээд явдаггүй. Арай гэж 3000-5000 төгрөг төлөөд явдаг гэв.Уг замыг засаж өгөхийг хүсэв. Түүнчлэн цэцэрлэгийн хүрэлцээ муу, шинээр ашиглалтад орох цэцэрлэг хэзээнээс ашиглалтад орох вэ?, гэр хороололын айлууд бохирын усаа асгаснаас болж гудамжаар явах хэцүү болсон. Орчны асуудал хариуцсан МХГ-ын байцаагчид ажиллахгүй байна. Шарын голын уурхайн нүүрс чулуу их байгаа зэргийг шүүмжлэн  ярив.

















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%