Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019” ТЭМЦЭЭНИЙ НЭГДҮГЭЭР ШАТНЫ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

2019-05-02

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын Цагдаагийн хэлтэстэй хамтран “Өсвөрийн сэргийлэгч-2019” нэгдүгээр шатны тэмцээнийг өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын төлөөлөгч Н.Отгонсүрэн, Ц.Бугасүрэн, Б.Цогзолмаа, Дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Сугаржав, Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Ганболд, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн н.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн  М.Цэцэгээ болон албаны бусад хүмүүс оролцов. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ тэмцээнийг нээж, Өсвөрийн сэргийлэгч сурагчдын нэгдүгээр шатны тэмцээндээ амжилтай оролцож,  дараагийн шатны тэмцээндээ Чингэлтэй дүүргийнхээ нэрийг  гаргаарай гээд цаашдын сурлага, хөдөлмөр, өсвөрийн сэргийлэгчийн их үйлсэд нь амжилт хүссэн юм. 
Тус тэмцээн нь сургуулиудын хэмжээнд ажиллаж байгаа өсвөрийн сэргийлэгчдийн бүлгэмийн хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан суралцах, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, бүлгэмийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа арга хэмжээний нэг юм.

Тэмцээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 12 сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 132 сурагчид оролцож, мэндчилгээ, Хууль эрх зүйн асуулт, гэрийн даалгаварт өгсөн сэдэвчилсэн тоглолт, Багийн ахлагч нарын асуулт хариулт, илтгэл зэрэг үе шаттайгаар өрсөлдлөө. 
Тэмцээний дүнгээр 117 дугаар сургуулийн баг I байр 900000 төгрөг,  23 дугаар сургуулийн баг II байр 720000 төгрөг, 49 дүгээр сургуулийн баг III байрт  шалгарч 450000 төгрөг, Өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа. 
Өнөөдрийн арга хэмжээний Тэргүүн байр эзэлсэн баг хамт олон Нийслэлийн “Өсвөрийн сэргийлэгч-2019” буюу хоёрдугаар шатны тэмцээнд Чингэлтэй дүүргийнхээ нийт Өсвөрийн сэргийлэгч бүлгэмүүдээ төлөөлөн оролцох эрх авах юм. 










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%