Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2014-12-01

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал үндсэн 5 асуудлаар хуралдав. Хурлын эхэнд “Сум хөгжүүлэх сан”-гийн явцын тухай мэдээллийг Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн В.Пүрэвсүрэн танилцуулав. Тус зээлийг олгож эхэлснээс хойш өртэй зээлдэгч, зээлийн хугацаа дууссан, асуудалтай зээлүүд гарсан байна.Тодруулбал: Дархан сумын 23 ААНБ, 66 иргэн нийт 89 хүний 518581.2  /мян,төг/ өртэй зээлдэгч байна. Мөн зээлийн хугацаа дууссан 13, асуудалтай зээлдэгч 21 гэсэн судалгааг танилцуулав. Тэргүүлэгчдийн хурлаар Дархан  сумын иргэдээс 2015 онд  цэргийн  албыг  дүйцүүлж  хаах  иргэдийн  тоог  18-аас  доошгүй  хүнээр  тогтоож батласан байна. Түүнчлэн гурван ажлыг хэсэг байгуулахаар тогтжээ. Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дархан сумын ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдааны товыг батлав.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%