"Гэр
бүлийн хүчирхийлэл ба хүүхэд хамгаалал", “Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг зөрчлийг
бууруулахад иргэдийн оролцоо” сэдэвт
хэлэлцүүлэг боллоо.
Энэ
оны 16 дахь удаагийн хэлэлцүүлэгт ГХУСАЗЗ, Цагдаагийн газар,
Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн
газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран оролцож байгууллага
тус бүр иргэдэд товч мэдээлэл хүргэлээ.
Тус
хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын нийгмийн хөгжлийн
хорооны гишүүд, ИТХ-ын Тэргүүлэгчид,
Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн алба
хаагчид, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, улсын өмгөөлөгч, багийн хэсгийн ахлагч
нар, “Гэрэлт ирээдүйн
оршихуй” ТББ-ын тэргүүн,
ЭМГ-ын мэргэжилтнүүд зэрэг 27 хүн оролцож санал бодлоо солилцов.
Хэлэлцүүлгээс гэр бүлийн хүчирхийллийг
бууруулахад хамтран ажиллах, цаашид анхаарах асуудлаар нэгдсэн санал гаргаж
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хүргүүлэхээр
шийдвэрлэв. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь хүүхэд болдог байна. Иймд
нийгэм гэр бүл рүү соён гэгээрүүлэх сургалтыг чиглүүлж, ЕБС-ийн
суралцагчдаар дамжуулан гэр бүлд нөлөөллийн ажил хийх санал гарлаа.
Хүчирхийллийг хүчгүйдүүлье.
Иргэний танхим