ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГААС НОМГОН СУМАНД 30.000 ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
2015 онд Өмнөговь аймаг Оюу толгой компанитай хамтран ажиллах гэрээг хийж Говийн оюу хөгжлийг дэмжих санг байгуулсан. 2018 оноос уул уурхайгүй болон түншлэгч сумдад тодорхой квот тогтоож санхүүжилт хийж эхэлсэн ба Номгон суманд өнгөрсөн жил 30.000 долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэд уг санхүүжилтээр сумынхаа Дэрсэнэ-Ус багийн нутаг дахь Эрдэнэ булагийн тариалангийн талбайг хашаажуулсан, Эрүүл мэндийн төвийн төрөх тасаг, гал тогоог тоног төхөөрөмжөөр хангасан байна. Мөн сумандаа цэцэрлэгт хүрээлэнг байгуулж уг сумын уугуул БНМАУ-ын баатар Х.Гомбосүрэн агсныг алдаршуулах ажлыг хийж байна. 2018 оны ажлаа тайлагнаж 2019 онд дахин 30.000 долларын хөрөнгө оруулалт хийхээр хоёр тал хамтран ажиллах гэрээг байгуулав.