Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын 9 дүгээр багийн “Иргэдээ сонсоё” уулзалтад 60 иргэн оролцлоо.

2014-12-01

“Иргэдээ сонсоё” нээлттэй хэлэлцүүлгийг Багийн ИНХ-ыг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж ,аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулж, мэдээлэл хүргэх, баг бүрт тулгамдаж буй  шийдвэрлэвэл зохих асуудлуудыг сонсож цаашдын үйл ажиллагаанд тусгахыг зорьж байна. Дархан сумын 9 дүгээр багийн  хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа , тус багийн ИНХ-ын дарга С.Чулуунхүү , Засаг дарга О.Пүрэв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат, сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Жавхлан  нар оролцож иргэдээ сонсов. Уулзлалын эхэнд багийн Засаг дарга О.Пүрэв:  2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон улсын төсвөөр багт хийгдсэн ажлын талаар мэдээлэл хийсэн байна. Түүнчлэн 2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 9 дүгээр багт хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулав.

-Хээтэй хороололын СӨХ-дын ажил муу байна. СӨХ-ын даргыг ажил хийдэг хүнээр солимоор байна
-Орцонд муур элбэгшиж байна. Шөнө орой хүүхэд хөгшид айж байна
-Хүүхдийн тоглоомын талбайг чанартай хийх. Өнгөрсөн жил байгуулсан тоглоомын талбай нэг жилийн нүүр үзэхгүй эвдэрсэн. Хүүхдийн гарын ая даах тоглоомын талбайтай болмоор байна
-Орон сууцны инженерийн шугам хоолойг солиулах . Жилийн жилд аваарын байдалтай байдаг байрнууд цөөнгүй байна
-Хээтэй хороололын 4-2 дугаар байранд жижиг шар шоргоолж ихтэй. Үүнийг хор цацаад нэгдсэн журмаар устгах ажлыг зохион байгуулах
-Төрийн албан хаагчмд хөнгөлөлтэй үнээр орон сууцтай болох зэрэг асуудлыг ярив.














ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%