Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан сонслоо

2019-04-17

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болж аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн XI хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг урьдчилан хэлэлцэж чиглэл өглөө.

            “Шинэ хөдөө-Булган” дэд хөтөлбөр, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн санхүүгийн тайланд шалгалт хийсэн дүнгийн тухай, аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны 2018 оны тайлан, концессын зүйлийн жагсаалтын тухай асуудлыг ирэх хуралдаанаар хэлэлцэх юм.

Мөн мал аж ахуйн 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэх хангах аймгийн нэгдсэн төлөвлөгөө батлах тухай, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ажлын явцын тухай, “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийн тухай мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэн үүрэг чиглэл өгөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%