Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу ” өдөрлөг боллоо

2019-04-12

Улсын хэмжээнд 2018 онд осол гэмтлийн шалтгаант гэмтэл болон хордлогын 142,665 тохиолдол, гадны шалтгаант 2920 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл 23,7 хувиар, нас баралт 11,2 хувиар тус тус өсчээ.
Иймд зам тээврийн шалтгаант осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, иргэд олон нийтийн оролцоог хангах, аюулгүй орчин нөхцөл бүрдүүлэх, осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн үйлчилгээний дэмжлэгт хяналтыг сайжруулах зорилгоор ”Осол гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил - 2030” салбар дундын үндэсний чуулганыг угтан өнөөдөр /2019.04.11/ улс даяар “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгийг явуулсан байна. 
Энэ талаар өнөөдөр /2019.0.4.11/ холбогдох албан төлөөлөл хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Мөн эрүүл мэндийн салбарын эмч ажилчид алхалт хийн Дархан-50 цогцолборт флашмоб арга хэмжээг зохион явуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%