Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"БИЗНЕСЭЭ ЭХЭЛ" ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН 200 ИРГЭН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2019-04-03

Дархан сумаас 2019 онд "Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих " зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд "Сум хөгжүүлэх сан"-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн дунд "Гарааны бизнес" төслийн уралдааныг зарласан юм. Өнгөрсөн 2 дугаар сарын 11-ээс 3 дугаар сарын 11-ны хооронд явагдсан бүртгэлийн хугацаанд анх удаа бизнес эрхлэн, шинэ санаагаа хэрэгжүүлэхээр зорьж буй нийт 350 иргэн, аж ахуй нэгж бүртгүүлсэн. Үүнээс огт сургалтад хамрагдаагүй 200 иргэнийг 3 дугаар сарын 12-ноос 4 дүгээр сарын 1-ний хооронд нийт 40 цагийн сургалтанд хамруулж өнөөдөр /2019.04.03/ гэрчилгээг нь гардуулан өглөө. "Дархан Бизнес Инкубатор Төв"-өөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын "Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл" хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан "Бизнесээ эхэл" хөтөлбөрт хамрагдсан иргэдэд төсөл хэрхэн бичих, гарааны бизнесээ яаж эхлэх зэрэг мэдлэгийг олгож мэргэжлийн багш нар зөвлөгөө өгч ажилласан байна. Дараагийн шатанд иргэд, аж ахуй нэгжүүдээс энэ сарын 15-ныг хүртэл төслийг хүлээн авч 29-ний өдөр сонгон шалгаруулалтыг явуулах юм. Дархан сумын ИТХ-аас 2019 онд СХС-аас 480 сая төгрөгийг иргэд, ААНБ-д олгохоор баталсан. Батлагдсан төсвийн хүрээнд нийт 30-35 төслийг шалгаруулна. Санхүүжүүлэх зээлийн гэрээг 5 дугаар сарын 3-нд байгуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%