Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД ДЭД БҮТЭЦТЭЙ АМИНЫ ОРОН СУУЦАНД АМЬДРАХ ЭХЛЭЛ ТАВИГДАЖ БАЙНА

2019-04-02

     Дархан сумын 7, 8 дугаар багийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох бүтээн байгуулалтын ажил 2018 оны 7 дугаар сараас эхэлсэн. Дээрх багуудын айл, өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор амины орон сууцанд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Энэхүү бүтээн байгуулалт Улсын төсвийн 4.7 тэрбум төгрөгийн өртөгтэй.
     2018 онд хоёр насос станцын байрыг барьж, энэ хүрээнд гурван км дулааны шугам, дөрвөн км ариутгах татуурга буюу бохир усны шугамын ажил хийгдсэн байна. Шугам хоёр гудамжны дунд нэг байрлаж, тэндээс айл өрхүүд өөрийн хашаа руугаа татах боломжтой бөгөөд инженерийн шугам сүлжээнд холбох ажил 2019 оны 11 сард бүрэн дуусна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%