Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР”-ИЙГ БАТЛАВ

2019-03-29

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Хүнс, хөдөө аж ахуйн газраас өнөөдөр /2019.03.29/ “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийн төслийг танилцуулсан юм. 
Уг хөтөлбөрийн хүрээнд мах, сүүний чиглэлийн үхрийн  загвар аж ахуй “Дархан ферм төсөл”–ийг хэрэгжүүлэх, махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн 100 толгой хээлтэгч худалдан авч, цөм сүргийн аж ахуй байгуулах, МУСҮТөвтэй хамтран өндөр ашиг шимтэй махны, сүүний чиглэлийн үүлдрийн гүн хөлдөөсөн үрээр 1000 үнээнд хээлтүүлэг хийх, махны чиглэлийн Герфорд үүлдрийн  өсвөр 20 толгой хээлтүүлэгч бойжуулах, ОХУ-ын Эрхүү мужийн Белореченскийн аж ахуйгаас сүүний чиглэлийн Хар тарлан үүлдрийн 50 толгой үхрийг гэрээгээр оруулж ирэн нутагшуулах, Дархан-Сэлэнгийн орчмын сүүний үхрийн фермерүүдийг түшиглэн газрын асуудлыг шийдвэрлэх замаар  сүү боловсруулах үйлдвэрийг байгуулах, НҮБ-ын “Secim” төсөлтэй хамтран Хонгор сумын 2 цэгт сүүний хөргөлтийн  төв байгуулах, Япон улсын JAICAF төсөлтэй хамтран “Орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах зорилгоор зөгийн аж ахуй эрхлэлтийг дэмжих” төсөл хэрэгжүүлж зөгийн аж ахуй эрхлэгчдийг дэмжиж ажиллах, төвийн бүсийн “Шилмэл малын үзэсгэлэн худалдаа 2019”–г зохион байгуулах, ашиг шим өндөртэй малын бүртгэлжүүлэлт, ээмжэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэн бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, тариалангийн сэлгээнд малын тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлж эрчимжсэн аж ахуй шүүст болон ногоон, хүчит тэжээлийн ургамлын төрөл, хангамжийг нэмэгдүүлэх, гахай, тахиа болон саалийн үнээний  бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр байгуулах иргэдийн санаачлагыг дэмжих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа ба үүнийг хэрэгжүүлснээр төвлөрсөн хүн амын  хүнсний хангамж, хүртээмж, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулсан загвар аймаг болох үр дүнг хүлээж байна. 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс өндөр үнэтэй мал худалдаж авахынхаа өмнө тэжээлийн асуудлыг төлөвлөгөөтэй, шат дараалан шийдвэрлэх, сайн үүлдэрийн үнээг авч, ашиглах иргэдийг нарийн сонгон шалгаруулах, хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэргээр арчлалт хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг даалгаж, дэмжин баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%