Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Иргэдээ сонсоё” хэлэлцүүлэг Дархан сумын 6 дугаар багт үргэлжлэв

2014-11-28

Дархан сумын 6 дугаар багийн “Иргэдээ сонсоё” нээлттэй хэлэлцүүлэг Дархан сумын 1 дүгээр сургуулийн урлагийн зааланд 2014 оны 11 дүгээр сарын 18- ны өдөр 14.00-16.00 зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн , аймгийн Иргэний танхимын дарга Л.Гүнчин, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Дархан сумын 6 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Ч.Ургамал нар оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин ИТХ-аас хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулж, мэдээлэл хүргэв. Тус хэлэлцүүлэгт дархан сумын 6 дугаар багийн 48 иргэн оролцож санал хүсэлтээ илэрхийллээ. Уулзалтын үеэр тус багийн оршин суугчид гэр хороололын хөгжлийн асуудлыг ярих цаг болсныг анхааруулав.


Дархан сумын 6 дугаар багийн иргэн Мягмар :

     -Үндсэн тосгонд би 25 жил амьдарч байна. Уг тосгоныг “дахин төлөвлөх” боломж юу байна вэ? Энэ хэдэн брак байрууд нурж унах нээ. Төсөв санхүүгийн тухай мэдээлэл иргэдэд үнэхээр хаалттай байна. Аймагт хэдэн төгрөг төсөвлөж ирдэг юм. Сум түүнээс хэдийг яаж зарцуулсан бүү мэд.Энэ тухай мэдээлэл алга байна.
     -Утаа их байна. Утаагүй зуухыг заавал нийслэл хот явцуурахгүйгээр Дархан хотод хэрэгжүүлэх хэрэгтэй.
    -Үндсэн тосгон 96 өрх айл бий. Эдгээр байрнуудын дунд 2 хогны сав тавьсан. Үндсэн тосгоны 2 давхар брак байрууд ихэнх нь түрээсийн айлууд бий. Эдгээр айлуудын хог арай дэндүү байна. Тавьж өгсөн 2 сав дүүрээд гадуур нь дүүрэн хог. Энэ чиглэлд айлуудаар орж хог авах машин явуулах боломж юу байна вэ?
 


   - Би 62 дугаар бракт амьдардаг. Манай байрны хажуу талд төслийн хүрээнд тохижилтын ажил хийсэн. Хөгшид суух сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг зэргийг боломжоороо хийсэн юм. Гэтэл Дархан “дулааны сүлжээ” ТӨХК засварын ажил хийж байгаа нэрийдлээр сандал, ширээг эвдсэн боловч засч сайжруулж өгөхгүй хаяаад явчихсан. Би араас нь хөөцөлдөөд явсан боловч үнэхээр хүч хүрсэнгүй .
    - Үндсэн хороололд 25 жил амьдрах хугацаанд нэг ширхэг ч хүүхдийн тоглоомын талбай, ахмадуудад зориулсан сандал сүүдрэвч хийж өгөөгүй. Гэр хороололын биднийг бүр мартсан бололтой. / Хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгөөч гэв /
- Замын цагдаагийн тасагт уламжлах асуудлууд их байна. Замын гарц, тэмдэг , тэмдэглэгээ гэж зүйл алга. Бүүр бүдгэрээд алга болчихсон. Замаар гарах гэж машинд дайруулах шахаж байна. Иргэдээ аюулгүй орчинд амьдруулах нөхцөлөөр хангаж өгөөч. Дугуйны нөхөөс болох энүүхэнд байна. Замын гарцыг тодорхой болгож өгнө үү.
- Брак байруудыг дахин төлөвлөж өгөөч
        Дархан сумын 6 дугаар багийн иргэн Уранбилэг :

    -Би Тээвэрчдийн гудамжинд амьдардаг. Гэр хороололын хүүхдүүдэд тоглох тоглоом алга. Усын тэргээ түрээд л худгийн тэр хавьд өдрийг өнгөрөөж байна. Усны тэргэнд сууж тоглохоос өөр юм алга байна ш дээ. Хуучин дарханы орон сууцны өмнө хүүхдийн тоглоомын талбай, ахмад суух сандал сүүдрэвч алга. Бид нар чинь бас хүн шүү дээ. Ингэж ялгаварлаж болохгүй . Хүүхдийн тоглоомын талбай, ахмад хөгшид суух сүүдрэвч байгуулж өгөөч
-    Гэр хороололын зам үнэхээр хэцүү байна. Айлууд нь хашаагаа замын хажууд ойрхон татсан байна. Гэр хороололоо зөв төлөвлөмөөр байна.









     Дархан сумын 6 дугаар багийн иргэн Цэрэн

     -Төмөр авах газрыг шилжүүлээч. Шөнө унтаж амрах нөхцөл алга.
    -Цэцэрлэг хүртээмж муу байна. Хүүхдийн цэцэрлэгийн зориулалтай барилгыг эргэж цэцэрлэгээр ажиллуулах. Мөнхийн тун эмийн сан, муурын байшин гээд энэ барилгуудыг буцааж хүүхдийн цэцэрлэг болгож өгөөч.
    - Хурд сааруулагч тавьж өгмөөр байна
    -Дархан сумын 7 дугаар багт хятадын спирт найруулж зардаг. Багийн даргад хэлэхээр тоохгүй юм. 7 дугаар багаас манай баг руу хог хаягдал авчирч хаядаг. Үүнийг зогсоомоор байна.
   - Ахмадын эмнэлэг гар их харж хүнтэй харьцах юм.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%