Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын 2 дугаар багийн иргэдтэй уулзав

2019-03-11

Ширээ нурууны иргэд  /2019.03.07/ аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзалт хийж өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа ярилцлаа. Ерөнхийдөө Дархан сумын 2 дугаар баг буюу Ширээ нуруунд 500 гаруй өрхийн 1600 гаруй иргэд оршин суудаг. Иргэдийн тухайд газар нутгийн хилийн цэс хүндрэлтэй асуудал болоод байгааг танилцуулан Газар нутгийн хилийн цэсийг шинээр тогтоох ажлын хэсэг байгуулах, Сэлэнгэ аймгийн Иргэдийн хурал, Засаг даргатай уулзах, ажлын хэсгийн материалыг Их хурал, Засгийн газарт өргөн мэдүүлэх гэсэн гурван хүсэлт байгаагаа илэрхийллээ. Энэхүү хүсэлтүүдийг аймгийн Засаг дарга хүлээн авч эхний ээлжид аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%