Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2019-03-08

     Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар Мартын 8-ны мэндийг хүргэж, айл гэр бүхэнд баяр баясгалан, инээд хөөр цалгиж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.                                                                                                    
     2019  оныг  Дархан сумын хэмжээнд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, тодорхой ажлуудыг төлөвлөн, зохион байгуулж эхлээд байна. Үүнд: Дархан сумын ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаас Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн 6 чиглэлийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн гарааны бизнесийг дэмжихийг сумын Засаг даргад чиглэл болгосон дагуу сумын ЗДТГ дээр төслүүдээ хүлээн авч байна. Дархан сумын  4 дүгээр багийн нутаг дэвсгэрт төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээг гар дээрээс худалдаалж байсан  иргэдийг Дархан өртөөний орчимд шинээр ашиглалтанд орсон “Худалдаа үйлчилгээний төв”-д тогтмол ажлын байртай болголоо. Энэ худалдаа, үйлчилгээний төвд өнөөдөр 80 гаруй иргэн худалдаа,  үйлчилгээ эрхэлж байна.
     “Дархан бэр” өргөмжлөлийг сумын Засаг даргын шагнал болгох иргэдийн  санал, Засаг даргын санаачлагыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжиж, “Дархан бэр”-ийг энгэрийн тэмдэг, үнэмлэхтэй болгож, холбогдох зардлыг сумын төсвөөс хариуцаж байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр нь тухайн гэр бүлд амьдралын урам зориг, баяр баясгалан, сайн сайхныг бэлэглэх, хайр хүндлэлийг төрүүлэх, гэр бүлийн эрүүл саруул, тогтвортой хөгжлийг дэмжихэд ач холбогдлоо өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна.
     Дархан сумын охид бүсгүйчүүд, ээжүүд болон Дархан сумын нийт иргэд Та бүхнийхээ амьдрал, ажил үйлст эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%