Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Даашинзтай Бүсгүй-2019” арга хэмжээ болно

2019-03-05

Дархан хотын уран бүтээлч залуучууд нэгдэн “ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” жилийн хүрээнд гуравдугаар сарын найман буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрөөр зорилтот бүлгийн хоёр ээжид дэм өгөх зорилготой “Даашинзтай Бүсгүй-2019” хайр дүүрэн цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. 
Тус арга хэмжээ нь нийгэмдээ сайн сайхан зүйлсийг бүтээн, залуучуудын санаачилга дээр тулгуурлан ашгийн бус байдлаар явагдахаараа онцлогтой. Зохион байгуулагчид /2019.03.01/  тус арга хэмжээний талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. 
Зорилтот бүлгийн 270 гаруй өрхийн судалгаан дээр үндэслэн 10 өрхийг сонгож, улмаар 2 ээжийг тус арга хэмжээний үеэр баярлуулах ажээ. “Даашинзтай Бүсгүй-2019” хайр дүүрэн цэнгүүн гуравдугаар сарын наймны 18:00 цагт “Event Yak Hall” ресторанд болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 8808-8400, 8804-6266 дугаараас лавлана уу. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%