Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАНЧУУД ТА БҮХНИЙГ ИРГЭНИЙ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2019-03-05

     Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Орон нутгийн өмчийн газар хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын 2018 оны тайлан, 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөгөөнд тусгагдсан томоохон хөрөнгө оруулалтын танилцуулга, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор хувийн хэвшил, иргэд олон нийт, төрийн бус байгууллагуудын оролцоог хангахад анхаарах асуудлууд”-аар хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
     Уг хэлэлцүүлэг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 10.00 цагт болох тул Төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэд, Дархан сумын 1-18 дугаар багийн ИНХ-ын дарга Тэргүүлэгчид, Засаг дарга нар та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийлэхийг уриалж байна.
ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%