Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЛҮН СУМ 2019 ОНЫГ МАЛ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ГАРААНЫ ЖИЛ БОЛГОВ

2019-03-01

Лүн сумын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Малчдын чуулга уулзалт”-аа зохион байгуулсан байна. Чуулганы нээлтийн үеэр сумын мал эмнэлгийн тасгийн дарга Б.Жигмэдцэрэн “Малыг зүй зохистой өсгөн үржүүлэх нь цаашид баримталж байгаа бодлого” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд энэ үеэр хэлсэн үгэндээ: Бид өнөөгийн нийгэмд малын тоо бус чанарт илүү анхаарлаа хандуулж нэг малаас авах ашиг шимийг өсгөж малын үүлдэрлэг байдлыг сайжруулах нь чухал байгааг онцолжээ. Чуулганы оролцогчид хэлэлцээд энэ оныг мал аж ахуйн тогтвортой хөгжлийн жил болгож ажиллах, төрөөс “Малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөртэй нягт уялдуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна. Мөн чуулганд тавигдсан илтгэл малчдын хэлсэн үг, гаргасан саналыг үндэслэн дараах уриалгыг дэвшүүлэн, мөрдөж ажиллахаар шийдвэрлэжээ.
1. Өрхийн малын эрүүл мэндийн дэвтэр хөтлөлтийг сайжруулж, малаас хүнд дамжин халдварладаг боом, бруцеллёз өвчин, мал, амьтны гоц халдварт цэцэг, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ бүрэн хамруулах, гарал үүсэл нь тодорхойгүй мал оруулж ирэхгүй буюу худалдан авахгүй байх,

2. Мал сүргийн удам, угсаа, үүлдэрлэг байдал ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх зорилгоор сум, багийн хэмжээнд хамтран Мал солилцооны хөтөлбөрийг зохион байгуулан хээлтүүлэгч малыг цус сэлбэн сайжруулагчтай болох.

3. Бэлчээрийн мэрэгч үлийн цагаан оготнотой БАХ болон малчдын оролцоотой байгальд халгүй энгийн механик болон биологийн аргаар зохистой хугацаанд нь тэмцэх арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлж, хэвших.

4. Байгаль цаг уурын болзошгүй эрсдэлээс мал сүргээ хамгаалах зорилгоор малын индексжүүлсэн даатгалд малчин өрх бүр хамрагдсан байна.

5. Малчид бүх нийтээр жил болгоны 6-р сарын 1-ны өдрийн дотор худаг ажиллуулж мал услах үйл ажиллагаагаа зогсоож, өвөлжөөний орчим бэлчээрийг чөлөөлж, ашиглалт хамгаалалтаа сайжруулан тухайн нутгийг бүрэн чөлөөлсөн байна.

6. Монгол уламжлалт зан заншлыг үндэслэн бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх, мал маллагааны тэргүүний арга барил, ялангуяа зун намрын отроор малд тарга хүч авахуулах, авсан таргыг тогтоож өвөл, хаврыг өнтэй давах аргад залуу малчдыг сургаж дадлагажуулах, малчдын бүлэг, мал бүхий иргэд бэлчээрийн талхлагдалт, даац хэтрэлтээс сэргийлж бэлчээр, худаг, уст цэгээ зүй зохистой ашиглаж хамгаалах ажилд малчин бүр идэвхи санаачлагатай оролцох.

7. Лүн сумын малчин өрх бүр хуванцар сав хэрэглэхээс татгалзаж хөхүүр хийн хэрэглэндээ нэвтрүүлж эхлэх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%