Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

СҮРЬЕЭ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГТ ЗУУНМОД СУМЫН III, V БАГИЙН 593 ИРГЭН ХАМРАГДЖЭЭ

2019-03-01

Зуунмод сумын 3 болон 5 дугаар багийн иргэдийг Сүрьеэ өвчний болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжилтийн үзлэг, оншилгоонд хамрууллаа.

Үзлэг, оншилгоонд нийт 593 иргэн хамрагдсанаас:

  1. Дотрын эмчийн үзлэгт 262 иргэн хамрагдсанаас 200 иргэнийг эмчилгээнд оруулсан,
    2. Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт 340 эмэгтэй хамрагдаж, 104 нь өвчтэй байгаагаас 88 эмчилгээнд оруулж, 18 эмэгтэйг хяналтанд авч, дээд шатлалын эмнэлэгт 31 эмэгтэйг шилжүүлсэн.
    3. Нүдний эмчийн үзлэгт 339 иргэн хамрагдаж 302 нь өвчтэй байгаагаас 6-г эмчилгээнд оруулсан.
    4. Арьс харшлын эмчийн үзлэгт 107 иргэн хамрагдаж, 88 нь өвчтэй байгааг эмчилгээнд оруулсан.
    5. Дүрс оношилгооны эмчийн үзлэгт 375 иргэн хамрагдаж /үүнээс 132 нь мобайл технологиор үзсэн/ 2 хүнийг дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн.
    6. Хүүхдийн эмчийн үзлэгт 56 хүүхэд хамрагдаж, 52 нь өвчтэй байгааг эмчилгээнд оруулж, зөвлөгөө өгсөн.
    7. Сүрьеэ өвчнийг илрүүлэх рентген апаратаар 438 иргэн үйлчлүүлж, сүрьеэгийн сэжигтэй 53 хүнийг шинжилгээнд илгээв.
    8. Биохими, сахарын шинжилгээнд 79 иргэн хамрагдсан.
    9. В, С вирус, ДОХ, Тэмбүүгийн шинжилгээнд 135 хүн хамрагдаж, С вирустай-10, В вирустай-10, Тэмбүүтэй 4 иргэнийг илрүүлсэн байна.
    10. Умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээнд нийт 65 эмэгтэй хамрагдсанаас зорилтот насны 38 эмэгтэй папын шинжилгээнд хамрагдлаа,
    11. Хөхний хавдар илрүүлэх үзлэгт 180 эмэгтэй хамрагдсанаас зорилтот насны /20-60 нас/ 168 эмэгтэй хамрагдсан байна.
    12. Артерийн гипертензи, чихрийн шижингийн эрт илрүүлэг үзлэгт 293 иргэн хамрагдсанаас зорилтот насны /40-64 нас/ 270 хүн хамрагдсан байна.

Нийт 593 хүнээс 170 нь эрэгтэй /28,6%/, 423 буюу 71,3% нь эмэгтэй байв:
1. Ахмад настан 243 хүн, /41%/
2. Хүүхэд 56
3. Залуучууд 99, //16,7%
4. ХБИргэн 93, /15,6%/
5. Жирэмсэн 10 эмэгтэй үзлэг, оношилгоонд хамрагдсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%