Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотын газар тариалангийн мэргэжилтнүүд Дарханд

2019-02-26

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн хэмжээнд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистойгоор хослуулан хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар 16-ны өдрийн 131 дүгээр тогтоол гарч манай аймгийн Орхон сум, Хонгор сумын 1, 2, 3 дугаар багийг тариалангийн бүс нутаг болгон зарласан. Энэ дагуу аймгийн Засаг даргын санаачилгаар /2019.02.25/ ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотын газар тариалангийн мэргэжилтнүүд, “Сибагрохимсервис” ХК-ийн удирдлагууд Хонгор, Орхон суманд ажиллалаа. Манай аймгийн газар тариалан болон төмс хүнсний ногоо тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэдийн төлөөлөл дээрх мэргэжилтнүүдээс үр тариа, ургамал хамгааллыг цогцоор нь шийдэх, хөрсийг эрүүлжүүлэх, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, мах, сүүний чиглэлээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд шаардлагатай тэжээлийн ургамлыг хэрхэн тариалж болох талаар суралцлаа. Мөн цаг агаарын хүндрэл, зэрлэг ургамлыг устгах сүүлийн үеийн техник технологи, бордооны талаарх мэдээллийг “Сибагрохимсервис” ХК-ийн удирдлагууд өгсөн юм. Маргааш буюу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас ирсэн мэргэжилтнүүд манай аймгийн хөрсний бүтэцтэй газар дээр нь танилцаж хөрснөөс дээж аван таримал тэжээл тариалах боломжийн талаарх судалгааг хийх ажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%